Magazine Show 26- Bayern v Sevilla




TIME PICTURE:SOUND   COMMENTARY
       
      Bayern v FC Sevilla
       
10:17:46 From top   Севилья хотоос 2:1-ийн тэргүүлэлтэй буцсан Байернчууд лхагва гаригт хариу тоглолтдоо өөрсдийн талбайдаа Испанийн клубыг хүлээн авч тоглосон юм.
       
10:17:56     The home side created the best chances, Franck Ribéry’s denied by David Soria.
       
10:18:04 After save   Thomas Muller, on his 100th appearance in UEFA club competitions, came close to giving Bayern the lead.
     
10:18:12 Full-time       Хоакин Корреа бэртлийн улмаас тоглолтыг орхисон бөгөөд тоглолт гоолгүй хуурай тэнцээгээр өндөрлөсөн юм. Ингэснээр Байерн нийлбэр дүнгээр цааш шалгарлаа.
       
10:18:19 Players clapping   Юпп Хайнкес дасгалжуулагчаар ажиллаж Аваргуудын лигт зодоглосон 4 улиралдаа дөрвүүлэнд нь хагас шигшээд шатанд шалгарч байна. Түүний удирдлага дор Байернчууд 2012/13 оны улирлын амжилтаа давтахыг хүсч байна.
       
      END

Magazine Show 26- Claudio Pizarro

TIME PICTURE:SOUND   COMMENTARY
       
10:18:36 SOT: CLAUDIO PIZARRO (SPANISH)   ГАЙХАМШИГТАЙ.
       
10:18:37 SOT: CLAUDIO PIZARRO (SPANISH)   САЙН ТОГЛОЛТ.
       
10:18:39 SOT: CLAUDIO PIZARRO (SPANISH)   ТЭР МАШ ТУРШЛАГАТАЙ ХҮН.
       
10:18:44 SOT: CLAUDIO PIZARRO (SPANISH)   ТЭР ӨӨРӨӨ ОЛОН ЖИЛ ТОГЛОСОН, ОЛОН ЖИЛ ДАСГАЛЖУУЛАГЧААР АЖИЛЛАСАН МАШ ТУРШЛАГАТАЙ ЭРХЭМ. БАГИЙН БЭЛТГЭЛД ТОГЛОГЧДОО ЯАЖ УДИРДАХАА САЙН МЭДДЭГ. БИДНИЙГ ТОГЛОЛТ БҮРИЙН ӨМНӨ УРМЫН ҮГСЭЭР “БӨМБӨГДДӨГ” БАЙСАН ЮМ. ТЭР ЖИЛ БАГАА МАШ САЙН БОСГОЖ, ОЛОН ГООЛ ОРУУЛЖ, ГУРВАН ЦОМ ХҮРТСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ.
       
10:19:07 After SOT   2012 онд Юпп Хайнкес Байерн клубт 33 настай Клаудио Пизаррог дахин авчирсан юм.
       
10:19:22 After SOT   Лигийн эхний найман тоглолт болон Европын тоглолтуудад гоолдоогүй Пизарро хэсгийн шатны 4 дүгээр тойрогт Лилль клубыг талбайдаа хүлээн авсан юм. Тэрбээр 34 нас 34 өдөртэй байхдаа 34 минутын дотор 3 гоол оруулж, тэмцээний түүхэнд хамгийн ахмад насандаа хэттрик бүртгүүлсэн тоглогч болсон.
       
10:19:43 SOT: CLAUDIO PIZARRO (SPANISH)   ЭНЭ МАШ ЧУХАЛ. ДОВТЛОГЧ ХҮН ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛТЭЙ БОЛОХЫН ТУЛД ГООЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭДГЭЭР ГООЛУУД БОЛОН ДАСГАЛЖУУЛАГЧ НАДАД ИТГЭЛ ӨГСӨН. ТЭР НАМАЙГ ГАРААНД ГАРГААГҮЙ ҮЕДЭЭ Ч ОЛОН ТОГЛОЛТОД АШИГЛАСАН. ДАСГАЛЖУУЛАГЧ НАМАЙГ ТООЖ, ТОГЛУУЛСАН НЬ НАМАЙГ БҮХ ТОГЛОЛТОД ХИЧЭЭХЭД ТУСАЛСАН.
       
10:20:11 12/13 montage   Байерн клуб тэр улиралд нийт 54 тоглолт хийхдээ ердөө 3 удаа хожигдсон. Ингэхдээ Бундеслигт 25 онооны илүүтэй тэргүүлж, Аваргуудын лигийн шигшээ хүртэл 29 гоол оруулсан юм.
       
10:20:24 SOT: CLAUDIO PIZARRO (SPANISH)   БИ ХӨЛБӨМБӨГИЙН ЗАМНАЛДАА ТЭР УЛИРЛАЛД ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨНН. ЮУ ХАМГИЙН САЙХАН БАЙСАН ГЭХЭЭР ХУВЦАС СОЛИХ ӨРӨӨНД БАЯРАА ТЭМДЭГЛЭСЭН НЬ БАЙСАН. БИД ТОГЛОЛТ БҮРТ ХОЖИЖ БАЙСАН НЬ САЙХАН БАЙЛАА. МИНИЙ ЗАМНАЛЫН ХАМГИЙН ОРГИЛ ҮЕ ТЭР ЖИЛ БАЙСАН.
       
10:20:44 After SOT     2001 онд дөнгөж 22 настайдаа Пизарро анх Байернд ирсэн бөгөөд тэр цагаас хойш Лондон хотын Вэмбли цэнгэлдэх хүрээлэнд Аваргуудын лигийн цомыг өргөсөн хоёр дахь Перугийн хөлбөмбөгч болтлоо өсөн дэвжсэн юм. Түүнээс өмнө Виктор Бенитес АС Миланы хамт хагас зууны өмнө энэ алдрын эзэн болж байлаа.
       
10:21:09 SOT: CLAUDIO PIZARRO (SPANISH)   АВАРГУУДЫН ЛИГТ ТҮРҮҮЛЭХ БОЛ ТОГЛОГЧ БҮРИЙН ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ БОЛСОН ОНЦГОЙ ЗҮЙЛ. БИ ТЭР ТОГЛОЛТОД ОРОЛЦООГҮЙ СЭЛГЭЭНД СУУЖ БАЙСАН Ч УЛИРЛЫН ТУРШ ОЛОН ТОГЛОЛТОД ОРОЛЦСОН УЧИР БАГИЙН НЭГ ХЭСЭГ ГЭДГЭЭ БҮРЭН МЭДЭРЧ БАЙСАН ЮМ. ТЭР ЦОМ МИНИЙ ҮРГЭЛЖ АВАХЫГ ХҮСДЭГ БАЙСАН ОНЦГОЙ ЦОМ ШҮҮ ДЭЭ.
       
10:21:29 SOT: CLAUDIO PIZARRO (SPANISH)   БАЙЕРН МИНИЙ СЭТГЭЛ ЗҮРХЭНД ҮРГЭЛЖ ОНЦГОЙ БАЙР ЭЗЭЛСЭН БАГ БАЙХ БОЛНО.
       
10:21:38 After SOT   Клаудио Пизарро Байернд 9 жилийг өнгөрүүлэхдээ 125 гоол оруулж, 17 цомыг хүртсэн юм.
       
10:21:44 Walks down steps   Өдгөө 39 настай Пизарро Германы Көлн клубт хүчин зүтгэж байгаа бөгөөд Бундеслигт гоолын тоогоороо герман биш тоглогчдыг тэргүүлж байна.
       
10:21:53 SOT: CLAUDIO PIZARRO (SPANISH)   БИ ХӨЛБӨМБӨГ ТОГЛОХ ДУРТАЙ. МИНИЙ БИЕ ТЭНХЭЭ ЧАДАЖ БАЙГАА ЦАГТ БИ ҮРГЭЛЖ ТОГЛОЛТОД ОРОЛЦОЖ ХӨГЖИЛДӨХИЙГ ХҮСЧ БАЙНА.
       
10:22:03 SOT: CLAUDIO PIZARRO (SPANISH)   КЛАУДИО ПИЗАРРО. 2013 ОНЫЕВРОПЫН АВАРГА.
       
      END


Magazine Show 26 - The Final Four & The Draw

TIME PICTURE:SOUND   COMMENTARY
       
10:22:16 From top   Аваргуудын лигийн хагас шигшээд үлдсэн 4 багийн сугалааны үйл ажиллагаа явагдаж өндөрлөсөөн
       
10:23:00 Bayern v Real   Байерн Мюнхэн аваргыг хамгаалагч Реал Мадридтай учраа таарсан ба 2 баг 7 дахь удаагаа хасагдах шатанд тоглохоор болсон нь энэ юм.
       
10:23:09 SOT: ANDREAS JUNG: (German)   Миний бодлоор 2 баг хоёулаа сайн формтой байгаа. Юүп Хэнкэсс дасгалжуулагчийн ажлаа маш сайн хийж багаа итгэмээргүй гайхалтай удирдаж байна. 2 багийн хоёр тоглолтонд хэн сайн формтой байгаа нь л хүссэн үр дүнгээ авч тэмцээнийг цааш үргэлжлүүлэх байхаа.
       
10:23:25 SOT: EMILIO BUTRAGUEÑO (Spanish)   Бид эхний тоглолтыг зочилж, хоёр дахь тоглолтыг Бэрнэбауд хийхээр боллоо. Тиймээс Мюнхэнд хийх эхний тоглолтонд сайн үр дүн авч чадвал боломж ихсэх болно. Гэхдээ мэдээж амаргүй хоёр тоглолт болно гэдгийг бид сайн мэдэж байгаа.
       
10:23:47 After SOT   Ливерпүүл 1984 оны европын цомын шигшээд учраа таарч байсан Роматай дахин тоглохоор болсоон. Тухайн үед Ливерпүүл торгуулийн цохилтоор буулган авч байсан юм.
       
10:23:55 SOT: GARY MCALISTER: (ENGLISH)   Рома яаж Барселонаг буулган авсаныг хүн бүхэн мэдэж байгаа. Харин бид хүчирхэг Манчестер Ситиг 5-1 р хожсоныг хүн болгон харсан. 2 гайхалтай тоглолт бидний өмнө байнаа.
       
10:24:06 SOT: MONCHI: (SPANISH)   Бид Ливерпүүлтэй тоглохоор боллоо, тэд энэ улиралд гайхалтай формтой тоглож байгаа баг, өнгөрсөн тойрогт Манчестер Ситиг хожсон тоглолтоос нь л үүнийг харж болноо.
       
10:24:17 GFX   The first legs will be played on the 24th and 25th of April. With the second legs taking place on the 1st and 2nd of May.
       
      END

 

Magazine Show 26 – Lookahead

 

TIME PICTURE:SOUND   COMMENTARY
       
10:24:29 After wipe   Next week, we preview the 2018 UEFA Champions League Semi-Finals.
       
      END

 



Поделиться:




Поиск по сайту

©2015-2024 poisk-ru.ru
Все права принадлежать их авторам. Данный сайт не претендует на авторства, а предоставляет бесплатное использование.
Дата создания страницы: 2019-06-16 Нарушение авторских прав и Нарушение персональных данных


Поиск по сайту: