Сонгоно уу.
А. Шанд
Б. Рашаан
В. Артезийн ус
Г. Булаг
17. Өгүүлбэрийг гүйцээ. Голын усны зарцуулалт нь
Ус татрах үед Багасна
Шар усны үерээр Ихэснэ
18. Гол мөрөн хэр их устай болохыг аль нь үзүүлэх вэ? Сонго.
А. Голын усны унал
Б. Урсацын эзэлхүүн
В. Жилийн урсацын хэмжээ
Г. Усны зарцуулалт
19. Гол мөрний усны хэмжээ, түвшний өөрчлөлт нь юунаас хамаарах вэ?
А. Тэжээлийн байдлаас
Б. Усны хурднаас
В. Усны зарцуулалтаас
Г. Урсацын зузаанаас
20. Мөстлөг яаж үүсэх вэ? Бичнэ үү.
Цаасны хилээс дээш орсон цас хайлж амжаагүй, урт удаан хугацаанд дарагдан хуримтлагдаж
нягтарсаар мөс үүснэ.
21. Хүснэгтийг нөх.
Нэр | Өндөр | Аль эх газар | |
Дэлхийн хамгийн өндөрт оршдог нуур | Титикака | 3812 м | Өмнөд Америк |
Дэлхийн хамгийн доор оршдог нуур | Сөнөсөн тэнгис | -400м | Ази |
22. Нуурын усны химийн найрлагаар яаж ангилдаг болох схемийг нөх.
Хлор
Нуурын усны химийн найрлага Сульфат
Карбонат
23. Нуурын усны давхаргын температур 4?С болох үеийг юу гэх вэ? Сонго
А. Циркуляци гэнэ
Б. Стратификацийн үе гэнэ
В. Гомотермийн үе гэнэ
Г. Давсжилт
V Бүлэг Биомандал
Сэдэв: Биомандлын бүрэлдэхүүн, организмын экологи, хөрс
1. Биомандлын бүрэлдэхүүнд юу ордог вэ?
-үл үзэгдэх нян -амьтны аймаг
- бактер -ногоон ургамал
-замаг мөөгөнцөр -хөрс
-бичил, биетэн -хүн төрөлхтөн
-аварга том халим г.м
2. Биомандал ямар хэсгийг хамарсан бүрхэвч вэ?
А. Тропосферийн доод үе
Б. Далай тэнгис
В. Хуурай газрын дээд үе
Г. Дээрхи бүгд зөв
|
Ургамлын ба амьтны биомасс хаана их, хаана бага байдаг вэ? Хариул.
Далай бага
Хуурай газарт их
Биомасс ямар газар их, ямар газар бага байх вэ?
Байгалийн бүсүүд | Их | бага |
Ойн бүс | + | |
Цөлийн бүс | + | |
Халуун орны ой | + | |
Тундр | + |
Биоценоз ба биогеоценоз ямар ялгаатай болохыг томъёолж бич.
Биоценоз = Амьтны нэгдэл + Ургамлын нэгдэл + Бичил биетэн
Биогеоценоз = Биоценоз + орчин эсвэл өөрч байж болно.
6. Амьд организмын бусад мандлуудад гүйцэтгэдэг үүргээс тус бүрийг бич.
а. Хийн мандалд: Чөлөөт хүчилтөрөгч нь ногоон ургамлын дотор явагдах фотосинтезийн үр дүн.
б. Чулуун мандалд: Газрын давхаргад органик гарлын тунамал чулуулгийн зузаан нөөц бий болж хөрсөн бүрхүүл үүснэ.
в. Усан мандалд: Усны амьд организмуудын задрал, амьсгалах ба исэлдэх явцад усанд тарал бүрийн хий уусдаг. Мөн тэдгээрийн үлдэгдлээс тунамалын зузаан үе үүснэ.
г. Биомандлын хөгжилд: Бодисын биохимийн, биологийн эргэлт явагдаж, биомандлын хүрээнд химийн элементүүд дахин хуваарилагдана.
7. СБ-ийн хүснэгт 5.1-ийг нөхөөд далай ба хуурай газрын биомассыг диаграмм дээр дүрсэлж, дүгнэлт гарган бич.
Хүснэгт диаграммаас ажиглахад хуурай газрын биомасс нь далайн биомассаас 200 дахин их ба хуурай газрын ургамлын масс нь амьтадынхаас 1000 дахин их байхад далайдаа амьтны масс нь ургамлынхаас 26 дахин их байна. Иймд хуурай газрын биомасс нт газар болгон харилцан адилгүй байна.
8. Амьд организмын гол шинжүүдийг тооч.
|
- хөдлөх
- үржих
- хоол тэжээлээ олох
- амьдрах орчиндоо дасах
- түүний даган төрх байдлаа өөрчлөх
9. Уур амьсгал дулаарах нь экологийн бусад хүчин зүйлсэд, улмаар амьд организмд хэрхэн нөлөөлж болохыг жишээ гарган тайлбарла.
Агаарын температур нэмэгдэхэд хуурайшилт ихсэн, хөрс хатаж, ургамлын нөмрөг сийрэгжин багасана. Энэ нь амьтны хоол тэжээл хүрэлцэхгүйд хүргэнэ.
10. Экологийн хүчин зүйлд юу хамаарах вэ? Бич.
а. Гэрэл
б. Чийг
в. Агаар
г. Дулаан
д. Хөрс, ул хөрсний нөхцөл
11. Дор дурдсан организууд ямар нөхцөлд амьдрах чадвартай вэ?
а. Зарим бактер: Агаар байвал хаана ч амьдарна.
б. Ксерофит ургамал: Хуурайсаг
в. Гигрофит ургамал: Чийгсэг
г. Хаг: Гэрэлтэй орчинг шаардана
12. Сурах бичгийн 5.1-ийг ажиглан биогеоценозийн бүрэлдэхүүний харилцан шүтэлцээ онцлогийг гаргаж бичнэ үү.
Биогеоценозийн бүрэлдэхүүнд тодорхой нутаг дэвсгэрийн ургамал, амьтан, бичил организм, хөрс, ус, агаар нь багтана.
Энэ нь өөрийн хүрээнд багтсан хүнс тэжээлийн нөцтэй. Иймд нэгэн биоценозод буй амьд организмууд нь тоо толгойн хязгаартай байх шаардлагатай тул өөрөө өөрийгөө зохицуулах тогтолцоо бүрэлддэг
онцлогтой.
13. Хөрс гэж юу вэ?
Үржил шим бүхий газрын гадаргын өнгөн үеийг хөрс гэнэ.
14. Хөрсний бүрэлдэхүүн хэсгүүдийг дурд.
1. Ус (чийг)
2. Агаар
3. Органик бодис
4. Уулын чулуулаг, сэвсгэр хурдас
15. Хөрс бүрэлдэн тогтох явцыг бич.
|
Өгөөршлөөс үүссэн сэвсгэр хурдсууд дээр унасан мөчир, навч, үндэс зэрэг ургамлын үлдэгдэл, бактер, бичил биетэн, өт хорхой, авгалдай зэрэг олон янзын мөхсөн органик үлдэгдлүүдийг органик нэгдлүүд болгон хувиргаж ургамлын тэжээлд чухал үүрэг бүхий хөрсийг үүсгэнэ.
16. СБ-ийн 5.2-оос хүйтэн ба дулаан орчин дахь хөрсний шинж чанар чмар ялгаатай байгааг тайлбарлаж бич.
Дулаан орчны хөрс нь зузаан, бүтэц сайтай, хиймийн өгөршилд их автагддаг тул ялзмаг ихтэй. Хөрс үүсэх явц хурдан, эрдэс бодис, хөрсний бичил биетэн элбэг, хүчиллэг бага.Хүйтэн орчны хөрс нь нимгэн, бүтэц муу, физик өгөршил голлосон тул ялзмаг дутагдалтай. Хөрс үүсэх үйл явц удаан, эрдэс бодис бичил биетнээр ядам, хүчиллэг ихтэй байдаг